2012-06-04,

 Бороотой өдөр 

            Нар үүлний цаана сүүдийж намираа бороо зүсэрсэн өдөр нэг л зутруу. Нисэж яваа шувууны далавч ч хүнд, нэлэнхүй орчин дүнсийн, сэтгэлд хүнд. Нартайд сүүл огсойн оодогнох бяруу тугалын хөдөлгөөн ч удаан, наадмаар унахад хэний ч морины тоосонд ордоггүй хонгор үрээний хөл ч хүнд болсон мэт. Уулсын цаана үүл хөшгөрнө. Усны тохойд манан суунаглана. Амьтан хүний дуу чимээ ч аниргүй. Адуу мал л бие биеэ нөмөрдөн хошуурна.

            Бороотой өдөр өө ... гэж бухимдсан мэт зүүдгэр сэтгэлд нэг л хүнд авч ханатлаа уйлсны дараа дотор онгойх шиг тэнгэрийн хаяа нь цэлийн ирэх...

бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-04,

                                                Хунгийн чуулга

Ай. Төмөр-Очир

 

              Зайрмагтсан нуур алдаг оног мөстөж, ус мөсөн мандал уран зургийнх шиг бидэртэнэ. Цав цагаан хунгийн суга  час улаан болчихсон, тэртээ холоос элин халин мөсөн дээр буухдаа халтирч гулсаад, усруугаа палхийтэл унахад, хаа нэгтээгээс өөр нэгэн хун ирээд, түшээд босгочхов уу даа гэмээр аяглах. Өдөр өдрөөр тэлэн, хором хормоор зузаарч буй мөсөн дээгүүр хээнцэрлэн алхах нь тун ч хянамгай. 

   Сандарч мэгдэн, саймширч ижилдэн бие биеэ түшин сугадалцсан хосууд хөтлөлцсөн хүүхдүүд шиг ээнэгших нь хараха...

бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-04,

Уншиж ойлгоод задлал хийх эх №1

Хавартаа ирсэн шувууд нуураа орхиод нисчихсэн

Хамаг сайхан цэцгүүд ишээ орхиод хийсчихсэн

Нутаг сэлгэсэн буурины зовсон өвс ургачихсан

Нуурын хонгор амсар давсан омгол татчихсан байхад

Хувирч үзээгүй амраг минь хуучин л байдаг янзаараа

Холын хөх уулс мананд шургаад гиравшчихсан

Хоёр жил ширтсэн хөтөл нүдэнд илүүлээд мөлийчихсөн

Хажуу саахалтын хүүхнүүд хадмын бурханд мөргөчихсөн

Хань нь болох намайг ирэхгүй гэсэн хов чихэнд нь дуулдчихсан байхад

Яахын аргагүй амраг минь яг л байдаг янзаараа ...  (Б.Лхагвасүрэн)

1. Эхийн сэдэв аль нь вэ?

           ...

бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх