2012-6-4,

 Бороотой өдөр 

            Нар үүлний цаана сүүдийж намираа бороо зүсэрсэн өдөр нэг л зутруу. Нисэж яваа шувууны далавч ч хүнд, нэлэнхүй орчин дүнсийн, сэтгэлд хүнд. Нартайд сүүл огсойн оодогнох бяруу тугалын хөдөлгөөн ч удаан, наадмаар унахад хэний ч морины тоосонд ордоггүй хонгор үрээний хөл ч хүнд болсон мэт. Уулсын цаана үүл хөшгөрнө. Усны тохойд манан суунаглана. Амьтан хүний дуу чимээ ч аниргүй. Адуу мал л бие биеэ нөмөрдөн хошуурна.

            Бороотой өдөр өө ... гэж бухимдсан мэт зүүдгэр сэтгэлд нэг л хүнд авч ханатлаа уйлсны дараа дотор онгойх шиг тэнгэрийн хаяа нь цэлийн ирэхүй зүрх хөнгөрөх ажээ. Гэвч өдөр бүр бороо ордоггүй шүү дээ! Бороотой өдөр л сэтгэл хүнд. Тиймээс ч бороотой өдөр цөөн байдаг нь яамай.                    (Н.Өлзийбат)

1. Эхийн сэдэв аль нь вэ?

                А. Хүн байгалийн хүйн холбооны тухай                   Б. Байгалийн гоо сайхны тухай

                В. Байгалийн улирлын тухай                                        Г. Монгол орны хөдөө нутгийн тухай

                Д. Намираа борооны тухай

2. Эхийн гол санааг агуулсан хэсэг нь аль вэ?

                А. ...өдөр нэг л зутруу      Б. ...зүрх хөнгөрөх билээ                 В. ... хонгор үрээний хөл ч хүнд болсон мэт

Г. ...адуу мал бие биеэ нөмөрдөн хошуурна                             Д. ... тиймээс ч бороотой өдөр цөөн байдаг нь яамай.

3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?

А. “... хонгор үрээний хөл ч хүнд болсон мэт, ... нөмөрдөн хошуурна, ... хөнгөрөх билээ, ... цөөн байдаг нь яамай” гэсэн 4 цогцолбор

Б. “... нөмөрдөн хошуурна, ... цөөн байдаг нь яамай” гэсэн 2 цогцолбор

В. “... хонгор үрээний хөл ч хүнд болсон мэт, ... нөмөрдөн хошуурна, ... цөөн байдаг нь яамай” гэсэн 3 цогцолбор

Г. Эх бүхэлдээ нэг цогцолбор

Д. “... нэг л зутруу, ... хөл ч хүнд, ... нөмөрдөн хошуурна, ... хөнгөрөх билээ, ... цөөн байдаг нь яамай” гэсэн 5 цогцолбор

4. Эхийн гол санаанд тохирох хэлцийг ол.

                А. Ирсэн гийчин буцдаг, орсон бороо арилдаг        Б. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

В. Хувьтай хүн хур борооноор                                     Г. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм

                Д. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо

5. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл.

А. Хүүрнэмж                       Б. Тайлбарламж                                В. Тоочимж

Г. Эргэцүүлэмж                 Д. Оньсоголомж

6. Дээрх эх найруулгын ямар төрөлд хамаарах вэ?

                А. Уран зохиолын                                             Б. Сонин сэтгүүлийн

В. Эрдэм шинжилгээний                                 Г. Албан бичгийн                              Д. Ярианы

7. “...Бороотой өдөр л сэтгэл хүнд ” хэмээх өгүүлбэрт орсон “л” гэсэн сул баймжит бүтээвэр ямар утгатай вэ?

                А. Батлан онцлох баймж                                Б. Зэрэгцүүлэн онцлох  баймж                      В. Магадлан онцлох баймж          

Г. Бололцоот баймж                         Д. Салган онцлох баймж

8. “Гэвч өдөр бүр бороо ордоггүй шүү дээ” гэсэн өгүүлбэр хэлэх зорилго, аялгаараа ямар өгүүлбэр вэ?

                А. Асуух өгүүлбэр                            Б. Анхааруулах  өгүүлбэр                             В. Хүүрнэх өгүүлбэр 

Г. Захирах өгүүлбэр                        Д. Батлах өгүүлбэр

9. “Уулсын цаана үүл хөшгөрнө. Усны тохойд манан суунаглана.” гэсэн хэлний нэгжүүд утгын ямар харьцаанд байна вэ?

                А. Ойролцоо утгын                           Б. Төсөө утгын                   В. Эсрэг утгын

Г. Зүйлчилсэн     утгын                     Д. Өвөрмөц хэлцийн

10.“Усны тохойд манан суунаглана”гэхэд орсон “суунаглана” гэсэн үгийг аль үгээр солин найруулбал зохистой вэ?

                А. тунарна           Б. хөшилдөнө                     В. үргэлжилнэ                    Г. лавсана            Д. шаагина

11. “ Бороотой өдөр ” гэсэн эхтэй холбогдол бүхий дараах өгөгдөл ба санааг зөв харгалзуулсныг ол.


1.       Нар үүлний цаагуур сүүдийж, намираа бороо зүсэрсэн

2.       Бороо удаан зүсрэн орох нь уйтгартай ч төдөлгүй арилахын адил хүний сэтгэлийн гуниг мөнх биш

3.       Байгаль ертөнцийн хувирал хувьслыг зохиогч хэрхэн мэдэрч, хүлээн авч, яаж хандаж буйг илэрхийлсэн баймж санаа дэвшүүлсэн

4.       Байгаль ертөнцийн хувирал хувьслыг хүний сэтгэл хөдлөлтэй харьцуулан үзүүлсэн


А. Төрмөл санаа                               

 

Б. Шинэ санаа                   

 

                                               

В. Гол санаа                                         А. 1б 2а 3г 4в

Б. 1б 2в 3г 4а

В. 1а 2г 3б 4в

Г. Зорьсон санаа                                   Г. 1в 2а 3б 4г

 


бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

idiomatic-dormant