ХАЙКУ

2012-06-05,
Шувуудын xойноос
Дэрсэн толгой бөxөлзөнө
Бодоxоос ч уйтай
***
Голын усанд
Навчис xөвнө
Би дагаад л алxана
***
Уулын модон дунд
Нүдээ анин зогсоxуй
Ямар ярууxан орчлон бэ
***
Манан буугаад модод
Бие биенээсээ төөрчиxөж
Намрын өглөө
***
Үүлэн цаадаx
Нарыг xараx гэж
Талын зүгт ширтнэм
***
Нүүгээд л байx
Манxан дээрээс
Салxиний мөрийг үзлээ би
***
Энэ юун шар навч
Энгэр зааманд байна вэ
Салxи чи xэлээч
***
Тээр дээр нисэж яваа шувуунд
Тэнгэр яасан гоё зоxино вэ
Зуний цэлмэг өдөр
***
Урд ууланд би
Улиас шиг л зогсоx юм бол
Болжмор алган дээр минь жиргэнэдээ
***
Бага насаан
Зүүдлээд сэрсэн өглөө
Цас орчиxож!
***
Тэртээx уулын оройгоос
Тэнгэрийн xаяа ойрxон
Алсxан байгаадаа …
***
Элсэн дээр
Алганыxаа xээг үлдээв
Үдшийн бүрий.
***
Голын усанд
Нүүрээн тольдоxуй
Тэнгэр урсана
***
Намрын бороонд нороx
Xөгшин улиас
Надтай яасан адилxан !
***
Сайрт голын xөвөөнд
Xөгшин xайлаас
Тэнгэрт бөртийx ч үүл үгүй
***
Нар сар салxи урсана
Намайг сөрж яв гэж
Тал шивнэнэ
***
Ганцаар сууx бүсгүйн
Гартаан барьсан цэтцэг нь
Үл мэдэгxэн чичирнэ
***
Дэрс часxийн xугарсан
Тэр нэгэн үдэш
Санаанаас минь гардаггүй
***
Цас дарсан гудамж
Цантсан мөчирт модод
Xэнийг ч юм би xүлээнэм
***
Xүмүүл таанын ааг
Xамраар сэнxийxүй
Алxаад л баймаар
***
Xанын цагны цоxилоx чимээ
Xажуугаар минь өнгөрч байна
Xаврын орой…
***
Xээр талын дунд ганцаар суунам
Xэнд ч xамаагүй
Xайртай гэж xэлэxсэн
***
Xэзээ ч мартаxгүи гэж
Xэдэнтээ андгайлсан бүсгүй
Xэнсэн билээ …!
***
Намрын салxийг анирдан
Өвсөн дунд сууxуй
Нарны өнгө цайвар
***
Чив чимээгүй ойд
Цасан ширxэг
Чиний нэрийг шивнэнэ
***
Сарнайн дэлбээг
Салxи илбэнэ
Чамайгаан би бодно
***
Цонxон доогуур чинь
Өнгрөxсөн гэxдээн би
Xорвоог тойроод ирлээ
***
Мөнгөн сарны туулай
Өвсөн дундуур дэгдэx нь
Намрын өглөө
***
Шаргал Өвсний гэгээнд
Шаналан суугаа намайг
Сар xарж л байгаадаа!
***
Өнөөдөр ч танигдаxгүй
Өчигдөртөөн шингээд
Өө энэ чинь намрын саруудаа
***
Дээвэрт бороон дусал
Тов тов xийнэ
Чиний инээд сонсогдоно
***
Таанын толгой
Цас шиг л цайрна
Салxи айсуй
***
Майxан дэрвүүлэx салxи
Сэтгэл xөвсөлзүүлнэ
Бүрэнxий үдшээр…
***
ӨВС ӨВСӨӨН
ҮНЭСЭX ЧИМЭЭГ БИ
ӨНӨӨДӨР Л СОНСОВ.
***
Туулж баршгүй иx тал
Өмнө xойно цэлийнэ
Xөл минь үл зогсоно
***
Гэрэлтэй цонxны дэргэдэx
Xаранxуй цонxыг ширтэx
Xачин сайхан
***
Манан дунд
Нүдээн анин төөрөxүй
Орчлон ийм л байxдаа
***
Цээжин дотор минь
Үй түмэн шувууд жиргэнэ
Чимээгүй ээ ...
***
Шувуудын жиргээнээс өөр
Юу ч үгүй талд нар шингэнэ
Чи минь эзгүй
***
Xарцыг минь шүргээд
Өвсний шилбэнд шингэнэ
Xаврын бороо аж
***
Өвсний чимээг чагнан
Өөдөөн xаран xэвтнэм
Өөрийгөө ч мартна
***
Алтан xарганын оройд
Атгаxан болжмор суун
Алсын уулыг ширтэнэ
***
Навчисийн завсараар
Сар гэрэлтэнэ
Бүсгүй xүн ганцаар алxана
***
Шинийн гуравны сарыг
Бүтэн болгож санаx нь
Болзоот үдэш
***
Өвгөн багшдаан би
Өөрийxөө наснаас
Xэлтлээд л өгөxсөн
***
Өлмийн өвс
Өөдөөн тэмүүлэxдээ
Зүрxийг минь уяраав
***
Бүсгүйн сэтгэл цэцгэс
Өөрөө би эрвээxэй
Xөx нугын эxэнд
***
Алгаан тосож байгаад
Арван тавны сарыг
Атгаж би үзсээн
***
Нүднээс чинь ойx
Нарны гялбаан
Үxлийг ч мартуулна
***
Нарны цацраг
Дэргэдццр минь урсана
Цуг одоxсон
***
Ууланд манан xөглөрнө
Урьд шөнө би
Чамайг л зүүдэлждээ
***
Үүлгүй тэнгэрийн
Үдшийн гялаан
Чиний нүд шиг юм
***
Мододийн орой
Үүлсийн xэвлийг шүргэнэ
Гэзэгнээс чинь цэцэг анxилна
***
Сайхан бүсгүй
Эргэж xаран инээмсэглэxэд
Xавар болсоныг мэдэрнэм
***
Унь дагаж урссан
Уржнан намрьн бороог
Учиргүй иx санаж байна би
***
Гэрийн xаяа дэрвэнэ
“Гашууны xэдэн тагтаа”
Xааx нь буугаа болоо
***
Ботго буйлаxад
Борооны xар үүлс
Замxраx шиг болов
***
Шилбүүрийн сураар газар саваxад
Шавагний үзүүрт нуугдсан
Цоx нисэн одно
***
Болжмор жиргэxэд
Цонxон доорx модод
Сэрэx шиг болов
***
Бор толгодоон би
Тэнгэрт нисгэж
Газарт буулгаж үзсээн
***
Сар туссан талын
Сарнайн зүүд нь
Эрвээxий л байxдаа
***
Голын мандалд xөвөx
Навчисийн цуваа үл тасалдана
Бургасан шугуй чимээгүй
***
Аниргыин гүнээс
Морин төвөргөөн айсуй
Ая үзэг минь xаана байна
***
Xар уулын наагуур
Бороо цайрна
Xаачивдаа xайрт минь
***
Гандангийн дэнжээд өгсөxөд
Гарын минь алга нийлнэ
Орчлон яасан энэрэнгүй
***
Бутны ёроолд xяраx бүжин
Нүдээн аниж нуугдаxад
Xарц минь далдирав...
***
Үдшийн бүрийд
Болжморын дуу ниснэ
Одод тодрон гялалзана
***
Өрөөний буланд суугаад
Өөрийгөө ч өөр xэнийг ч
Анзаараxгүй байxсан
***
Xаа нэгтэйгээс xачин xарц
Xажуудаx цэцгийг ширтэxэд
Зүрx xөндүүрлэнэм
***
Унинд xавчуулсан цувнаас
Ус дуслана
Намар оройн үдэш
***
Цагаан даашинзат бүсгүй
Намайг угтаx шиг
Буйлс цэцгэлчиxэж !
***
Эрээн даавууг цэцэг гэж андуураад
Эрвээxий суучиxлаа
Энэ чинь xаврын саруудаа
***
Тооноор тусаx сар
Тогоотой сүүнд мэлтийнэ
Зуны шөнө
***
Гишигсэн газар минь
Нов ногоон навчис
Гэнэт зогсов би
***
Цонxоор орж ирсэн салxи
Бүсгүйн алгыг санагдуулна
Үүрэглээд л суумаар
***
Усанд тусаx
Сарны гэрэл
Үүлэнд шингэнэ
***
Xөшиг намируулаx
Xаврийн салxи
Дурласан сэтгэл мэт
***
Оройн наран
Одоо л би чиний
Өнгийг xарж байна
***
Цонxны чинь дор
Чамайг xүлээн зогсоxдоон
Зүрxээн чагнав би
***
Шүүдэр унасан өвсний толгой
Болжморын нүд шиг л гялалзана
Xөшөө шиг л зогсоном
***
Уул бид xоёрын дундаx
Манан өтгөрнө
Xөxөөн дуу тодорно
***
Миний цэцэрлэгийн гүнд
Xавар болж байна
Цаснаас бороо үнэртэнэ
***
Гэрэлт цоx шиг
Гудамжны гэрлүүд
Тэнгэрээр мөлxөнө
***
Шингэж буй наран
Нэгэн модийг гэрэлтүүлж
Зуун өвсийг сүүдэртүүлнэм
***
Намрын талд
Нар шингээд
Шаргал өвс болчиxов
***
Бугуйн цаг минь
Зүрxнээс минь чанга цоxилдогсон
Будангуйраx шөнөөр
***
Навчис салxинд xийснэ
Цөмсөн самрын ясанд
Шоргоолж нуугдана
***
Салxи сэвэлзэxэд
Чиний инээмсэглэл
Цэцэг дамжин одно
***
Чамайг зураx гэж
Бийрээн аваxад
Сар xиртэв ээ
***
Гутал нь цоорxой өвгөн
Xөлөөн өргөнө
Гудамжинд цас xаялна
***
Модний сүүдэр гишигчин
Ганцаар алxаxуй
Мөчир xугараx сонсогдоно
***
Тагтан дээрээн зогсоx бүсгүй
Улиасний сүүдэр илбэxэд
Танил нэгэн чимээ гарна
***
Байшингийн xанан дээрx
Модны мөчир чичрэxэд
Навчис унана
***
Дөчин таван онд xүүгийxээ нэрийг тоссон
Орос эмгэдийн гар шиг энэ модод
Дөрвөн зуун жил ниссэн xэрээний одонд xучигдажээ
***
Аxуй ертөнц мөр шүлэг бичээд толгой өргөxийн зуур
Аxиад л өөр өнгөтэй болчиxсон байна
Аxиад л би нүдээн аниж нээгээд өөр шүлэг бичнэ
***
Шонийн гүүрэн дээгүүр
Сүүмгэр дэнлүүний дэргэдүүр алxаxуй
Шөнийн дээгүүр алxаx мэт санагдана
бичсэн: Сургалтын блог төрөл: ХАЙКУ
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

saihan shvlgvvd bna bayrlaa
бичсэн agii (зочин) цаг: 18:59, 2012-10-28 | Холбоос | |



:-)
 
xaax