Бид бүгд хүүхдүүдээ зун амарч байх үед нь уншиж сургах нь тун чухал гэдгийг мэднэ. Харин тэдний бичих арга барилд сургах талаар та бодож байсан уу? Сайн бичиж сургахын тулд дадлага хэрэгтэй гэхдээ хөгжилтэй бас сонирхолтой дадлага. Энд таныг хүүхдээ яаж бичихэд дуртай болгоод зогсохгүй зуныг хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өнгөрөөх талаар зарим зөвлөгөөг хүргэе. 1. Бэлэг өгөх – Бүх насны хүүхдүүд тэмдэглэлийн дэвтэр, өвөрмөц балыг бэлгэнд авах дуртай. Эдгээр нь хүүхдийг өөртөө тохирсон жижигхэн түүх бичих, шүлэг зохиох хүслийг төрүүлдэг. Бага насны хүүхэд зураг зурж ч болно. Хүүхэддээ дэвтэри...