2012-06-04,

Уншиж ойлгоод задлал хийх эх №1

Хавартаа ирсэн шувууд нуураа орхиод нисчихсэн

Хамаг сайхан цэцгүүд ишээ орхиод хийсчихсэн

Нутаг сэлгэсэн буурины зовсон өвс ургачихсан

Нуурын хонгор амсар давсан омгол татчихсан байхад

Хувирч үзээгүй амраг минь хуучин л байдаг янзаараа

Холын хөх уулс мананд шургаад гиравшчихсан

Хоёр жил ширтсэн хөтөл нүдэнд илүүлээд мөлийчихсөн

Хажуу саахалтын хүүхнүүд хадмын бурханд мөргөчихсөн

Хань нь болох намайг ирэхгүй гэсэн хов чихэнд нь дуулдчихсан байхад

Яахын аргагүй амраг минь яг л байдаг янзаараа ...  (Б.Лхагвасүрэн)

1. Эхийн сэдэв аль нь вэ?

            А. Намрын улирлын тухай                            Б. Хөдөө нутгийн тухай

            В. Хайр сэтгэлийн тухай                                Г. Хов живийн тухай

            Д. Нуураа орхисон шувуудын тухай

2. Эхийн гол санааг ол.

            А.Цагийн өнгө аясыг бүгд дагадаг                            Б. Үнэнч ариун сэтгэл үргэлж нэг янзаараа байдаг

В.Хадмын бурханд мөргөж айлд бэр болдог                       Г. Хов жив хор хөнөөлтэй байдаг

            Д. Намрын улиралд шувууд буцаж цэцэгс ганддаг

3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?

А. “...хуучин л байдаг янзаараа , ... яг л байдаг янзаараа” гэсэн 2 цогцолбор

Б. “... давсан омгол татчихсан, ... хуучин л байдаг янзаараа , ... хов чихэнд нь дуулдчихсан, ... яг л байдаг янзаараа” гэсэн 4 цогцолбор

В. Эх бүхэлдээ 1 цогцолбор

Г. “ ... татчихсан, ... дуулдчихсан, ... хуучин л байдаг янзаараа, яг л байдаг янзаараа” гэсэн 3 цогцолбор

Д. “ ... нисчихсэн, ... хийсчихсэн, ... ургачихсан, ... татчихсан, ... хуучин л байдаг янзаараа, ... гиравшчихсан, ... мөлийчихсөн, ... мөргөчихсөн, ... дуулдчихсан, ... яг л байдаг янзаараа” гэсэн 10 цогцолбор

4. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл.

А. Хүүрнэмж              Б. Тайлбарламж                     В. Тоочимж

Г. Эргэцүүлэмж          Д. Оньсоголомж

5. Дээрх эх найруулгын ямар төрөлд хамаарах вэ?

            А. Уран зохиолын                                          Б. Сонин сэтгүүлийн

В. Эрдэм шинжилгээний                                Г. Албан бичгийн                   Д. Ярианы

6. “ ... Яахын аргагүй амраг минь

          Яг л байдаг янзаараа” гэхэд ямар баймж утга илэрч байна вэ?

            А. Бодит баймж                                  Б. Зайлшгүй баймж                В. Үнэн магадлалт баймж     

Г. Бололцоот баймж                          Д. Хэм хэмжээт баймж

7. “Хавартаа ирсэн шувууд

Нуураа орхиод нисчихсэн

Хамаг сайхан цэцгүүд

Ишээ орхиод хийсчихсэн.” гэсэн шадууд утгын ямар харьцаанд байна вэ?

            А. Ойролцоо утгын                Б. Төсөө утгын                       В. Эсрэг утгын

Г. Зүйлчилсэн утгын              Д. Өвөрмөц хэлцийн

8. “Хоёр жил ширтсэн хөтөл

     Нүдэнд илүүлээд мөлийчихсөн” гэсэн өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг ашигласан байна вэ?

            А. Адилтгал                Б.Ёгтлол            В. Хүншүүлэл         Г. Хэтрүүлэл              Д. Зүйрлэл

9. “Намайг” гэсэн үгийн язгуур аль нь вэ?

            А. Над             Б. Намай         В. Нам             Г. Би                Д. минь

10. Б.Лхагвасүрэнгийн шүлэгтэй холбогдол бүхий дараах өгөгдөл ба санааг зөв харгалзуулсныг ол.


1.      Амрагаа орхиод алсад одсон

2.      Үнэнч хайр сэтгэл үргэлж нэг янзаараа байдаг

3.      Чин сайхан амрагаа үнэлж дүгнэсэн

4.      Амрагийн ариун сэтгэлийг бусад юм үзэгдэлтэй жишсэн


А. Гол санаа               А. 1б 2а 3г 4в

Б. Төрмөл санаа         Б. 1б 2в 3г 4а

В. 1а 2г 3б 4в

В. Шинэ санаа                        Г. 1в 2а 3б 4г

Г. Зорьсон санаа                               

 


бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

G
АБАГДААААА
бичсэн Зочин цаг: 11:22, 2022-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax