Зуны амралтаар хүүхдээ бичиж сургах 10 зөвлөгөө

2012-06-05,
Бид бүгд хүүхдүүдээ зун амарч байх үед нь уншиж сургах нь тун чухал гэдгийг мэднэ. Харин тэдний бичих арга барилд сургах талаар та бодож байсан уу? Сайн бичиж сургахын тулд дадлага хэрэгтэй гэхдээ хөгжилтэй бас сонирхолтой дадлага. Энд таныг хүүхдээ яаж бичихэд дуртай болгоод зогсохгүй зуныг хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өнгөрөөх талаар зарим зөвлөгөөг хүргэе.

1.    Бэлэг өгөх – Бүх насны хүүхдүүд тэмдэглэлийн дэвтэр, өвөрмөц балыг бэлгэнд авах дуртай. Эдгээр нь хүүхдийг өөртөө тохирсон жижигхэн түүх бичих, шүлэг зохиох хүслийг төрүүлдэг. Бага насны хүүхэд зураг зурж ч болно. Хүүхэддээ дэвтэрийнхээ хуудас болгонд он сар өдрөө бичвэл олон жилийн дараа тэмдэглэлээ уншихад хэзээ бичигдсэн нь тодорхой байна гэдгийг сануул.

2.    Өөрийн тэмдэглээ үзүүл- Та бага байхдаа бичдэг байсан өгүүллэг, түүх, шүлэг, тэмдэглэл чинь байгаа юу? Байвал хүүхэддээ үзүүл. Одоо уншаад та хүүхдүүдтэйгээ хөгжилдөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ нь мөн тэдэнд тантай адил тэмдэглэх хөтлөх урмыг өгнө.

3.    Ном хийх – Та хүүхдээсээ сургуулийнхаа тухай ч юм уу эсвэл онцгой тэмдэглэлт үйл явдлынхаа тухай бичих хэрэгтэйг хэл. Бичсэн зүйлсийг нь бүгдийг нь үдэн хавтаслаж бяцхан ном болгоорой. Ямар үнэтэй бүтээл болно гээч.

4.    Захидлын найзтай бол –Захидал хэн нэгэнд бичих эсвэл хэн нэгнээс захидал хүлээж авах нь хүүхдүүдийн хувьд ямар сонирхолтой хөгжилтэй байх бол. Миний өсвөр насны охин сургуулийнхаазуны амралтаар танилцсан, өөр хлт руу нүүсэн бүр хажуу байрныхаа найзтайгаа хүртэл захидал болон интернэтээр мэйл бичилцдэг.

5.    Зугаалж байх үедээ түүх зохиож тогло – Охин бид хоёр зуны амралтаар зугаалж явах болгондоо машин дотроо түүх зохиож тоглодог. Охин маань түүхийг эхлүүлж би цааш нь үргэлжүүлэх гэх мэтээр.

6.    Хүүхдээсээ бяцхан хайгуул хийхийг хүс- 6 болон түүнээс дээш насны хүүхдүүд хайгуул судалгаа хийх даалгаварт тун сонирхолтой. Олж мэдсэн зүйлсийнхээ талаар бичиж тэмдэглээрэй гэж хэл. Жишээ нь би охиноосоо манай цэцэрлэгт ямар шавжнууд цэцэг ногоог гэмтээгээд байгааг мөн дараа нь зугаалгаар хаашаа явж юуг үзвэл зүгээр талаар судалж олж мэдэхийг даалгаж байсан.

7.    “Баярлалаа” гэдэг үгийг хэл. Манай гэр бүлин хувьд талархууштай юм бүхэнд “баярлалаа” гэж хэлэх нь бичигдээгүй хууль. Зун бол зугаалгын цаг найз нөхөд хамаатнуудынхаараа зочлох бүрт хүүхдүүд бэлэг цуглуулдаг. Таван настнуудын хувьд тэд баярласнаа ил захидал дээр бичиж эргүүлэн бэлэг барих алтан боломж. Их бичихээс илүү санаагаа зөв илэрхийлэх нь чухал.

8.    Номын алдааг шүүн хянах- зарим вэб сайтууд энэ боломжийг таны хүүхдэд олгоно. Энэ сайтыг ашигласнаар таны хүүхэд уншаад зогсохгүй үг үсгийн болон дүрмийн алдааг хянан засах боломжтой. www.thereadingtub.com, www.bookreviewsbykids.comоор ороод үз онлайнаар хайгуул хийвэл үүнээс ч олон байгаа.

9.    Зохиогч руу захидал илгээ. Хэрвээ танай хүүхэд хүүхдийн сэтгүүл ном сонин тогтмол уншдаг бол зохиогч, эрхлэн гаргагч руу сэтгэгдэлээ бичихийг зөвөл. Сэтгүүлчид бяцхан уншигчдынхаа сэтгэгдлийг нийтлэх, эсвэл сонирхсон сэдвээр нь бичихдээ дуртхй байх болно. Харин захидал явуулахынх нь өмнө та уншиж үзээд зөвлөх зүйл байвал хэлж алдааг нь засуулаарай.

10.  Тэмцээнд оролц- маш олон бичих даалгавар бүхий тэмцээн байдаг. Үүнд оролцож түрүүлээд шагналыг нь авч яагаад болохгүй гэж. Онлайнаар хүүхдэд зориулсан ийм тэмцээн уралдааныг хайж ол. www.smartpoodlepublishing.com нь хүүхдэд зориулсан аялалынхаа тухай бичих сайт. Тэмцээнд оролцохдоо маш хариуцлагатай хандаж, дүрэм болон бичлэг дээрээ тун анхаардаг.
бичсэн: Сургалтын блог төрөл: Эцэг эхчүүдэд
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax