ХАЙКУ

2012-06-05,
Шувуудын xойноос
Дэрсэн толгой бөxөлзөнө
Бодоxоос ч уйтай
***
Голын усанд
Навчис xөвнө
Би дагаад л алxана
***
Уулын модон дунд
Нүдээ анин зогсоxуй
Ямар ярууxан орчлон бэ
***
Манан буугаад модод
Бие биенээсээ төөрчиxөж
Намрын өглөө
***
Үүлэн цаадаx
Нарыг xараx гэж
Талын зүгт ширтнэм
***
Нүүгээд л байx
Манxан дээрээс
Салxиний мөрийг үзлээ би
***
Энэ юун шар навч
Энгэр зааманд байна вэ
Салxи чи xэлээч
***
Тээр дээр нисэж яваа шувуунд
Тэнгэр яасан гоё зоxино вэ
Зуний цэлмэг өдөр
***
Урд ууланд би
Улиас шиг л зогсоx юм бол
Болжмор алган дээр минь жиргэнэдээ
***
Бага насаан
Зүүдлээд сэрсэн өглөө
Цас...
бичсэн: Сургалтын блог төрөл: ХАЙКУ
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Зуны амралтаар хүүхдээ бичиж сургах 10 зөвлөгөө

2012-06-05,
Бид бүгд хүүхдүүдээ зун амарч байх үед нь уншиж сургах нь тун чухал гэдгийг мэднэ. Харин тэдний бичих арга барилд сургах талаар та бодож байсан уу? Сайн бичиж сургахын тулд дадлага хэрэгтэй гэхдээ хөгжилтэй бас сонирхолтой дадлага. Энд таныг хүүхдээ яаж бичихэд дуртай болгоод зогсохгүй зуныг хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өнгөрөөх талаар зарим зөвлөгөөг хүргэе.

1.    Бэлэг өгөх – Бүх насны хүүхдүүд тэмдэглэлийн дэвтэр, өвөрмөц балыг бэлгэнд авах дуртай. Эдгээр нь хүүхдийг өөртөө тохирсон жижигхэн түүх бичих, шүлэг зохиох хүслийг төрүүлдэг. Бага насны хүүхэд зураг зурж ч болно. Хүүхэддээ дэвтэри...

бичсэн: Сургалтын блог төрөл: Эцэг эхчүүдэд
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Argamjaani chuluu

2012-06-05,
бичсэн: Сургалтын блог төрөл: Цахим хичээл
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-05,
бичсэн: Сургалтын блог төрөл: Цахим хичээл
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Уран зохиолын хичээлээр зун гүйцэтгэх даалгавар

2012-06-05,
Эрхэм 10-р ангийн сурагчид аа.
Монголын шигшмэл өгүүлэгүүдээс сонгон 10 өгүүллэгийг уншаад задлал хийж ирээрэй.
Ингэхдээ
1. Зохиолын зохиомжийн онцлог
2. Зохиолын дүрүүдийн онцлог
3. Зохиолын хэл найруулга
4. Зохиолын үзэл санаа гэсэн чиглэлээр даалгаврыг гүйцэтгээрэй.

бичсэн: Сургалтын блог төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-05,

Хүүхэдтэйгээ хэрхэн донто болох вэ? /эцэг эхчүүдэд шивнэхэд/

Сайн байна уу? Бид та бүгдтэй өөрийн уншсан зүйлээ хуваалцах гэсэн юм. Хэрэв та саяхан аав, ээж болсон бол та энэ аргыг хэрэглэн хүүхдээ хүмүүжүүлээрэй.
1. Өглөө болгон босоод хүүхдүүдтэйгээ инээмсэглэн “Сайхан амарсан уу миний сайхан хүү минь” гэж мэндлэн үнсэж байна. Ингэснээрээ таны хүүхэд хүнд сайхан үг хэлж сурна.
2. Оройн хоолоо идэхдээ ширээгээ тойрч суун хүүхдүүдийнхээ өдөр яаж өнгөрсөн тухай ярьж тэднийг анхааралтай сонсож сууна. Ингэснээрээ таны хүү гэр бүлийн нэг гишүүн гэж өөрийгөө мэдэрээс гадна нэгэнт бүх зүй...

бичсэн: Сургалтын блог төрөл: Эцэг эхчүүдэд
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-04,

 Бороотой өдөр 

            Нар үүлний цаана сүүдийж намираа бороо зүсэрсэн өдөр нэг л зутруу. Нисэж яваа шувууны далавч ч хүнд, нэлэнхүй орчин дүнсийн, сэтгэлд хүнд. Нартайд сүүл огсойн оодогнох бяруу тугалын хөдөлгөөн ч удаан, наадмаар унахад хэний ч морины тоосонд ордоггүй хонгор үрээний хөл ч хүнд болсон мэт. Уулсын цаана үүл хөшгөрнө. Усны тохойд манан суунаглана. Амьтан хүний дуу чимээ ч аниргүй. Адуу мал л бие биеэ нөмөрдөн хошуурна.

            Бороотой өдөр өө ... гэж бухимдсан мэт зүүдгэр сэтгэлд нэг л хүнд авч ханатлаа уйлсны дараа дотор онгойх шиг тэнгэрийн хаяа нь цэлийн ирэх...

бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-04,

                                                Хунгийн чуулга

Ай. Төмөр-Очир

 

              Зайрмагтсан нуур алдаг оног мөстөж, ус мөсөн мандал уран зургийнх шиг бидэртэнэ. Цав цагаан хунгийн суга  час улаан болчихсон, тэртээ холоос элин халин мөсөн дээр буухдаа халтирч гулсаад, усруугаа палхийтэл унахад, хаа нэгтээгээс өөр нэгэн хун ирээд, түшээд босгочхов уу даа гэмээр аяглах. Өдөр өдрөөр тэлэн, хором хормоор зузаарч буй мөсөн дээгүүр хээнцэрлэн алхах нь тун ч хянамгай. 

   Сандарч мэгдэн, саймширч ижилдэн бие биеэ түшин сугадалцсан хосууд хөтлөлцсөн хүүхдүүд шиг ээнэгших нь хараха...

бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-04,

Уншиж ойлгоод задлал хийх эх №1

Хавартаа ирсэн шувууд нуураа орхиод нисчихсэн

Хамаг сайхан цэцгүүд ишээ орхиод хийсчихсэн

Нутаг сэлгэсэн буурины зовсон өвс ургачихсан

Нуурын хонгор амсар давсан омгол татчихсан байхад

Хувирч үзээгүй амраг минь хуучин л байдаг янзаараа

Холын хөх уулс мананд шургаад гиравшчихсан

Хоёр жил ширтсэн хөтөл нүдэнд илүүлээд мөлийчихсөн

Хажуу саахалтын хүүхнүүд хадмын бурханд мөргөчихсөн

Хань нь болох намайг ирэхгүй гэсэн хов чихэнд нь дуулдчихсан байхад

Яахын аргагүй амраг минь яг л байдаг янзаараа ...  (Б.Лхагвасүрэн)

1. Эхийн сэдэв аль нь вэ?

           ...

бичсэн: Сургалтын блог төрөл: Жишиг даалгавар
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2012-06-04,